Thursday, December 23, 2010

чойжин лам

Чойжин ламд зориулан бүтээсэн уран барилгын энэ цогцолборыг 1904 - 1908 онд уран барилгач лам Омбо удирдан монгол урчууд бүтээн босгосон түүхтэй. Харин сүмийн гадна дотны чимэглэлийг хятад, монгол 300 гаруй урчууд урлан чимж хийсэн юм. Энэ сүм нь таван үндсэн хэсгээс бүтдэг. Гол буюу хурлын сүм, Занхан  буюу нууц тарнийн сүм, Зуугийн буюу бурхан багшийн дурсгалд зоиулсан мөргөлийн сүм, Ядамын буюу ариун нандин шүтээний сүм.
Хотол чуулган буюу өндөр гэгээн Занабазарын уран бүтээлд зориулсан сүм зэрэг тус тусдаа онцлог бүхий цогцолбор юм.  Ариун шүтээний сүм гэсний учир нь энд Чойжин лам зөвхөн ганцаар ордог, өөр хэнч ордоггүй нууцлагдмал бурханы орон юм. Шарын шашин ноёрхож байсан Монгол оронд улааны шашинтай Чойжин лам нь өөрийн үйл ажиллагаагаа  нууц тарнийн хүчээр энд явуулдаг байсан. Тэрбээр эхнэртэй бөгөөд арга билэг буюу эр эмийн ёсыг эрхэмлэдэг учраас энэ ариун шүтээний сүмдээ тарнийн номлол бүтээлээ бясалгадаг байжээ. Харин шарын шашны лам хуврагуудын хувьд орох хориотой байсан нь ариун хос бурхад оршдогтой холбоотой байв.
Чойжин ламын сүмд шүтэн мөргөх амьд олон сайхан бурхад бий. Тухайлбал: Дэмчиггарав бол өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар урлан бүтээж шүншиглэсэн урлагын хосгүй алдартай бурхан бөгөөд Монгол төдийгүй дэлхийд гайхагдах үнэт бүтээл гэж үздэг. Орчин үеийн хэллэгээр хайр дурлалын бурхан гэх нь бий. Ядам сүмын голд байгаа бурханыг дээр үеэсээ мэргэд чойжид нар их шүтдэг байсан. Энэ бол Энэтхэгийн 84 хувилгаадын нэг Дүвчиннагваажодов. Алт шармалдсан зэс хөөмөл бүтээл. Чойжин лам йогийн эрдмийг дээд зэргээр эзэмшсэн ид шидтэй хувилгаан төдийгүй зурхайч, нууц тарнийн эрдмээр үйл хэргээ явуулдаг байсан хүн учраас ийнхүү сүмийнхээ голд ариун шүтээн болгон залсан учиртай. Өндөр гэгээн Занабазарыг энэхүү эрдэмт Дүвчиннагважодов бурханд хувилсан гэх юм билээ. Энэхүү сүмд ирж буй хүмүүс энэхүү гайхамшигт бурханд юу хүссэн санасан бүхнээ шившин даатгадаг нь эртнээс ид шидийг нь мэддэг байсных биз.

Монголын хэдэн зуун хийдээс цор ганцаар огт  хөндөгдөөгүй үлдсэн учраас энд XVII зууны үеийн өндөр гэгээн Занабазарын өөрийн мутраар хийсэн гайхамшигаас эхлээд ХХ зууны үеийн монгол зураач, барималч, урчуудын уран бүтээл бүрэн бүтнээрээ үлдсэн нь бас нэг шүтэн залбирахын учир болж багаа юм. Өдгөө Монголчуудын заяа тэгш, зовхи өөдөө яваагийн цаад нууц чухам энэхүү мэргэдийн адис, жанлав бидэнд их бага хэмжээгээр оршин буйтай холбоотой гэдэгтэй хэнч маргахгүй буйзаа.

No comments:

Post a Comment