-Түрээсийг Удирдлагын академийнхан авдаг байна-
Нийслэлд байрлах түүхэн дурсгалт барилга, байшинг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаагаас уг барилга байшингийн хадгалалт хамгаалалт алдагдаж, устах аюулд ороод байгаа аж. Тухайлбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутагт байрлах В.Кларов, Д.Шмераль, Х.Чойбалсан нарын амьдарч байсан байшинг Худалдаа хөгжлийн банкны агуулах болгосон гэнэ.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн нутагт байрладаг Богд хааны ордны зарим барилгыг өмчилж хамгаалж буй байгууллага байхгүйн зэрэгцээ уг барилгад гурван айл амьдардаг болоод хэдэн жилийн нүүр үзсэн байна. Эдгээр айл нь Удирдлагын академийнханд түрээс төлдөг аж. Үүнээс гадна Гандантэгчэнлин хийд, Гэсэр сүмийн хамгаалалтын бүс нийт 58 га байхаас 72479 м.кв, Чин ван Ханддоржийн байшингийн хамгаалалтын бүс 0.5 га байхаас 2596 болж тус тус хасагдсан байна
No comments:
Post a Comment