________________________________
Та манай блогт тавтай морил!
Чойжин ламын сүм музей
Олноо Чойжин лам хэмээн алдаршсан Лувсанхайдав нь наймдугаар Богд Жавзундамбын төрсөн дүү бөгөөд дөрвөн настайдаа Монголд иржээ. Богд дүүдээ зориулан 1904-1908 онд сүм байгуулж өгчээ. Тухайн үеийнхээ хууль ёсыг дагаж Лувсанхайдав Манж дайчин улсын Бадаргуулт хаанд өөрийн сүмд нэр хайрлахыг гуйн айлтгасны хариуд “Өршөөлийг хөгжүүлсэн сүм” гэсэн нэр хайрласан байна.Чойжин ламын сүм музей таван сүм, хүндэтгэлийн таван хаалганаас бүрддэг. Махранз, Өршөөлийг хөгжүүлэх гол сүм, Зуугийн сүм, ядамын сүм, Хотол чуулганы болон Энх Амгалангийн тав гэсэн таван сүмтэй. Сүмийн гол хаалганы дээр “өршөөлийг хөгжүүлсэн сүм” гэж монгол, түвд, хятад, манж хэлээр бичиж хадсан байдаг. Сүм барих зардлыг Богдын сан болон ардуудаас гаргуулжээ. Богдын ордны уран барилгач Омбогын зураг төслөөр тухайн үеийн шилдэг урчуудыг хошуу нутгаас дайчлан ажиллуулжээ. Сүмийн барилга, гадна дотор засал чимэглэлийн ажлыг нэг ч хадаас оролцуулалгүйгээр углуургадан барьсан гэж ярилцдаг. Сүмийг бүтээхэд монгол хятад олон хүн оролцсон ч доторх бурхан тахилын урлалыг зөвхөн бурхан бүтээгч монгол лам нар хийжээ.Сүмүүд нь хоёр давхар вааран дээвэртэй, алтадсан ганжиртай, дөрвөн хошуу нуруун дээр бэлгэдлийн чанартай амьтдын дүрсүүд, ширмэн хонхнуудтай. Үүдэндээ боржин чулуун хэрэмтэй бөгөөд хэрэм дээр арслан, бар, заан, бич, тавагтай идээ зэргийг сийлбэрлэсэн байдаг. Мөн зургаан ширхэг луун зүмбэртэй, 16 ширхэг баганатай. Сүмүүдийг тойрсон хашаа нь 415 м урттай. Чойжин лам Лувсанхайдавыг 1918 онд нас барснаас хойш 1936 он хүртэл сүмд хурал хурж байгаад 1938 онд хаагджээ. 1940 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлж, 1942 онд Шашны түүхийн музей болгожээ. 1960-1961 онд сүмд их засвар хийсэн бөгөөд 1972 онд өнгө будгийн, 1995 онд Зуугийн сүмийн дээврийн засвар хийсэн байна. Сүмийн барилгыг 1941 онд улсын нэгдүгээр зэргийн хамгаалалтад, 1998 онд дахин хамгаалалтад авч
No comments:
Post a Comment